ТҮЛШ ДАМЖУУЛАХЫН МАШИНЧ (1)
Нээлтийн огноо: 2026-02-12
Хаалтын огноо: 2026-02-27-ны өдрийн 12:00 цаг хүртэл
Хэлтэс: Түлш дамжуулах цех
Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн бус /Хүнд/
Ажлын цаг: Өдрөөр
Цалинжих нөхцөл:
Дагалдан: 1,346,400-аас эхэлнэ
Үндсэн ажилтан: 2,474,000-аас эхэлнэ
Тухайн ажлын байранд авах ажилтны тоо: 1
Ажлын байрны үндсэн чиг үүрэг
- Түлш дамжуулах цехийн тоноглолыг найдвартай, аваар саатал осол зөрчилгүй ажиллуулан зуухыг шаардлагатай нүүрсээр тасралтгүй хангах.
Тавигдах шаардлага
- Дулааны мэргэжлийн үнэмлэхтэй байх.
- Бүрэн бус дунд болон түүнээс дээш боловсролтой байх.
- Цехийн бүх тоноглолын ашиглалт, зохион байгуулалтыг мэддэг, тоноглолын гэмтлийг зөв тогтоож,жижиг зөрчил доголдлыг устгаж хэвийн ажиллагаанд оруулж ашиглаж чаддаг.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах.
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Ажлын цаг баримтлах, үнэнч шударга тууштай байх чанарыг эрхэмлэдэг байх
- Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
Бүрдүүлэх материал
- "ДДЦС" ТӨХК-ийн ажилд бүртгүүлэх өргөдлийн маягт (Татаж авах)
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Мэргэжлийн диплом (гэрчилгээ, сертификат, бусад)
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт
- Өөрийн намтар (өөрийнхөө авьяас, ур чадвар, боловсрол ба туршлага, ажилд орвол ямар бүтээлтэй ажиллах, яагаад манай компанид ажиллах сониртой байгаа талаар товч тодорхой бичих)
Санамж
- Цахимаар мэдээлэл ирүүлэх иргэд материалаа *.pdf өргөтгөлтэй файлд нэгтгэж darhanpp@mongol.net хаягаар ирүүлнэ
- Анкетын сонгон шалгаруулалтад шалгарсан иргэдтэй холбоо барьж ярилцлагад оруулна
- Амжилттай шалгарсан өргөдөл гаргагч нарын сонгон шалгаруулалтын явцад өгсөн мэдээллийг хүний нөөцийн мэргэжилтэн шаардлагын дагуу хэрэглэж болохыг анхаарна уу